logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Аззаяа
    Монгол Улс 7 хоногт 917.1 мянган тонн нүүрс экспортлов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 22 14:00
    345
    Нүүрсний экспорт XI/11-17-нд 917.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 88 хувиар өслөө

    Монгол Улс 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд 917.1 мянган тонн нүүрс экспортолсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ он гарсаар 25.2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 71.5 хувиар өсжээ.

    Үүнээс гадна зэсийн баяжмалын биет хэмжээг нэмэгдүүлж, 1.4 сая тонн хүргэх зорилт тавиад байгаа бөгөөд дээрх хугацаанд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.2 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна.

    Харин төмрийн хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буураад байгаа аж. Тайлант хугацаанд 1169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс 4178.3 мянган тонныг экспортолсон байна.

    Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас нүүрсний экспорт хамгийн их буюу 140.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин зэсийн баяжмал 102.3 хувь, төмөр 82.6 хувь, алт 96.2 хувь, газрын тос 58.3 хувь, цайр 124.2 хувь, хайлуур жонш 47.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих