logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Кристин Лагард: Үнийн өсөлт өндөр хэвээр байгаа тул бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөнө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 07 09:40
    347

    Kenzo Tribouillard/AFP/Getty Images

    Европын Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэх дохио зах зээлд өгөв

    Инфляц өндөр түвшинд хэвээр байгаатай зэрэгцээд Европын Төв банк бодлогын хүүг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх дохио зах зээлд өглөө.

    Европын Төв банк мөнгөний хатуу бодлогын нөлөө үр дүнгээ өгч байгаа ч суурь инфляц дээд түвшинд хүрсэн эсэх талаар тодорхой нотолгоо байхгүй гэдгийг Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард сүүлд хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Түүнчлэн тэрбээр “Ингэснээр инфляцыг дунд хугацааны зорилтот түвшин болох  хоёр хувьд хүргэж, шаардлагатай тохиолдолд энэ түвшинд барьсаар байх болно” гэсэн байна.

    Одоогоор Европын Төв банкны бодлогын хүү 3.25 хувьд байгаа юм. Долоодугаар сар хүртэлх хоёр удаагийн уулзалтаар Европын Төв банк бодлогын хүүг 3.75 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж таамаглаж байгааг Ирланд улсын Төв банкны тэргүүн онцлов.

    Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Инфляцад дарамт болж буй суурь үзүүлэлтүүд өндөр хэвээр байна. Хэдийгээр зарим үзүүлэлтүүд тогтворжих дохио илэрч байгаа ч суурь инфляц дээд цэгтээ хүрсэн гэх тодорхой нотолгоо байхгүй байна” гэж мэдэгдэв.

    Cэтгэгдэл бичих