logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тулгамдсан асуудлууд нь жил бүрийн өвөл яригддаг дулаан хангамжийн систем ба илүү үр ашигтай шийдлүүд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 19 11:45
    360

    Зургийг: С.Батсайхан

    Дулааны цахилгаан станцууд Улаанбаатар хотын төвлөрсөн халаалтын системийн 98 хувийг хангаж байна

    Эрчим хүчний оргил ачаалал оргил түвшинд хүрч, дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажилласан өнгөрсөн өвлийн хүнд үе энэ өвөл биш юм аа гэхэд дахин тохиох эрсдэл байсаар.

    Арилдаггүй асуудлууд

    Нүүрснээс бараг бүхэлдээ хамааралтай Монгол Улсын дулааны эрчим хүчний салбарт алдагдалтай ажиллагаа, хэт бага тариф, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг нь тулгамдсан асуудал хэвээр байсаар олон жилийг үдэв. Хамгийн залуу нь 1983 онд баригдсан дулааны цахилгаан станцууд өдгөө Улаанбаатар хотын төвлөрсөн халаалтын системийн 98 хувийг хангаж байна.

    Мөн нийслэлийн төвлөрсөн халаалтын сүлжээн дэх дулааны алдагдал 17 орчим хувь байгаа нь ойролцоо уур амьсгалтай хотуудад 6-9 хувь байдагтай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) тайландаа дурджээ.

    unnamed (44).jpg

    Өвөлд бэлэн үү?

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84.6 хувьтай байгаагаас дулаан хангамжийн бэлтгэл 89.3 хувьд хүрснийг есдүгээр сарын эхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  мэдээлж байв. Зөвхөн өнгөрсөн өвөл дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноосоо 8.5 хувиар нэмэгдэж, 16.3 сая гкал болсон үзүүлэлттэй байна.

    Сэргээгдэх эрчим хүчний боломж

    Урт хугацаандаа нүүрснээс татгалзах томоохон сорилтыг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөөрөө давах бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Нартай өдрийн тоо жилд дунджаар 270-300, нарны эрчим хүчний боломжит нөөц жилд 4774 тераватт/цаг гэх мэт тооцооллууд нь Монголд нарны зайн төвлөрсөн халаалтын системийг нутагшуулах бололцоо сайтайг харуулж байна.

    Түүнчлэн газрын гүний дулааны судалгаа, тооцоолол хэдий хангалттай бус ч Монгол Улсад байгалийн халуун рашааны тархац өндөрт тооцогддог. Газрын гүний дулааны төслийн анхны хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж чадвал бараг ямар ч өртөггүйгээр сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтойг Исланд улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Торир Ибсен онцолж байлаа.

    unnamed (45).jpg

    Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлагаас нийслэлийн халаалтын системийн харьцуулсан үнэлгээг гаргасан тайландаа 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашигласан тохиолдолд эрчим хүчний хэрэглээ 2020 онтой харьцуулахад 55 хувиар буурна гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих