logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    СЕХ: Сүүлийн сонгуулийн зохион байгуулалтаар Монгол Улс ЕАБХАБ-аас 99 хувийн үнэлгээ авсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 30 11:42
    493

    Зургийг: УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газар

    Намуудын санхүүжилт ил тод бус, УИХ-д авсан суудлын тоо, сонгогчдын саналын хувиар төсвөөс авдаг мөнгөний зарцуулалтаа тайлагнадаггүй байсныг онцолж байв.

    УИХ-ын пүрэв гаргийн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. 

    Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулийг өөрчилж буй бөгөөд улс төрийн намын хариуцлагыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод болгох, эвлэлдэн нэгдэх, нам үүсгэн байгуулах зэрэг үндсэн асуудлуудыг шийдэж тусгаж өгсөн болохыг ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн. 

    Өмнөх хуулийн хувьд намуудын санхүүжилт ил тод бус, УИХ-д авсан суудлын тоо, сонгогчдын саналын хувиар төсвөөс авдаг мөнгөний зарцуулалтаа тайлагнадаггүй байсан зэргийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. 

    Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны хувьд тус байгууллагаас ажиглагч ирж, сонгуулийн үйл явцыг хянаж, үнэлгээ зөвлөмж өгдөг. 

    Хамгийн сүүлд сонгуулийн зохион байгуулалтын хувьд Монгол Улс 99 хувьтай эерэг үнэлгээ авсан бөгөөд улс төрийн эрх зүйн орчны хувьд сайжруулах зөвлөмжийг ч мөн ирүүлсэн болохыг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлсэн юм. 

     

    Cэтгэгдэл бичих