logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Нүүрсний салбарын тэрбумтнуудын орлого өсөх тусам тэднийг чиглэсэн шахалт нэмэгдэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 15 16:25
    414
    Тэрбумтан Гарибалди Тохирийн “Adara Minerals Indonesia” компанийн хувьцааны ханш энэ онд 1595 хувиар өсжээ

    Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийг бүтээх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлээд буй энэ үед нүүрс олборлогчдын сэргэлт зогсошгүй мэт байна. 

    Тухайлбал: Индонезын “Bayan Resources” компанийн хувьцааны ханш энэ онд 400 хувиар өссөнөөр үүсгэн байгуулагч Лоу Тук Куонг болон түүний хүүгийн компанидаа эзэмшдэг хувьцаа 17 тэрбум ам.доллартой тэнцэх болсныг “Bloomberg Billionaires Index”-ээс харж болохоор байна. 

    Мөн тэрбумтан Гарибалди Тохирийн “Adara Minerals Indonesia”-ийн хувьцааны ханш энэ онд 1595 хувиар өссөн нь дэлхийн бүх компанийг тэргүүлэх үзүүлэлт болсон бол БНЭУ-ын Гаутам Адани эрчим хүчний үнийн өсөлтийн ачаар дэлхийн гурав дахь хамгийн чинээлэг эрхэм болсон юм.

    Нүүрсхүчлийн ялгарлын гол хариуцлагыг үүрдэг энэхүү салбарт эрс өөрчлөлт хийх шахалт нэмэгдсээр байгааг үл харгалзан дээрх өсөлтүүд ажиглагдсан нь сонирхолтой. Сүүлд АНУ, Япон тэргүүтэй орнууд эрчим хүчний нүүрсний экспортоор тэргүүлдэг Индонез улсыг 2050 онд эрчим хүчний салбарынхаа ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилтдоо хүрэхэд нь 20 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амласан билээ. 

    Хэдийгээр энэхүү тохиролцооны нөлөөлөл зөвхөн ойрын хугацаанд үйлчлэх төлөвтэй ч нүүрсний магнатууд урт хугацааны стратегиа боловсруулж эхлэхээс өөр аргагүй болсныг шинжээчид онцолжээ. Ази тивд нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ импортын хэмжээгээ бууруулсан нь нийт гарцынхаа 70 хувийг гадаад руу гаргадаг Индонезын олборлогчдод тулгараад буй сорилтын тоог нэгээр нэмж байна. 

    Дэлхийн эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр хэвээр байгаа нүүрсний үнэ цар тахлын дараах аж үйлдвэрлэлийн сэргэлт, Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хомсдолын нөлөөгөөр энэ онд даруй хоёр дахин нэмэгдээд байна.

    Cэтгэгдэл бичих