logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Богд банк" ХК: Оны эхний хагаст цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 15 16:00
    358

    Зургийг: bogdbank.com

    “Богд банк”-ны хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 112.5 тэрбум төгрөг байна

    “Богд банк” ХК  2023 оны эхний хагас жилийн аудитлагдаагүй тайлангаар цэвэр ашиг нь  өмнөх оны мөн үеэс 88 хувиар өсөж, 15.13 тэрбум төгрөг хүрснийг мэдээллээ.

    Тайлант хугацаанд нийт өр төлбөр нь 458.2 тэрбум төгрөг, харилцагчдад олгосон зээлийн хэмжээ 280.3 тэрбум төгрөг болсон байна.

    Оны эхний зургаан сард Азийн Хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлснээ онцоллоо. Мөн урьдчилсан хүүг олгодог хугацаагүй хадгаламж зэрэг бүтээгдэхүүн гаргасан байна.

    Тус компанийн энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгийн 25 орчим хувьтай дүйх буюу 3.7 тэрбум гаруй төгрөгийг ногдол ашгаас хуваарилахаар болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм.

    “Богд банк” ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 112.5 тэрбум төгрөг байна.

    Cэтгэгдэл бичих