
Зургийг: Alexander Nemenov/Getty Images
ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 8.5 хувиас 12 хувь болгон нэмэгдүүллээ. Ингэснээр бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа дараалан өсгөсөн тохиолдол болж байна.
Энэ нь 18 сарын өмнө бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлсний дараа орох гэнэтийн шийдвэр болж байна.
Үүнээс өмнө рублийн ханшийн уналттай холбоотойгоор ОХУ-ын Төв банк шуурхай хурал зарлаад байсан юм. Рублийн ханш ам.долларын эсрэг 100 нэгжийг сэтэлж сулраад байсан юм.
Энэ шийдвэр нь үнийн тогтвортой байдлын эрсдэлийг хязгаарлахад чиглэж байгаа гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн сард болсон ээлжит хурлаараа ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар өсгөж, 8.5 хувьд хүргэсэн юм. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Украинд халдсаны дараа яаралтай арга хэмжээ авснаас хойш бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн анхны тохиолдол болж байв.
Харин БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2020 оноос хойших хамгийн өндөр хувь хэмжээгээр бууруулах гэнэтийн шийдвэр гаргалаа.
Тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт үргэлжилж, хэрэглэгчийн зарцуулалт буурсантай зэрэгцээд эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ болж байна.
Мягмар гарагт болсон ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болгосон юм. Энэ нь зургаадугаар сараас хойш бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа бууруулсан тохиолдол болж байна.
“Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 15 шинжээчийн 14 нь энэ удаад бодлогын хүү өөрчлөгдөхгүй гэж таамаглаж байсан юм.