logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: “Төрийн банк” ХК-ийн активын өгөөж 2.57 хувь байгааг тайлагналаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 26 15:15
    268

    Зургийг: С.Батсайхан

    “Төрийн банк” ХК хоёр сая хэрэглэгчид 114 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэн ажиллаж байна

    2022 онд “Төрийн банк” ХК өөрийн хөрөнгийн өгөөж нь 22.97 хувьтай, активын өгөөж нь 2.57 хувь байгааг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа.

    Улирлын онцлогоос хамааран банкны системийн нийт актив 2022 оны IV улиралд 44.2 их наяд төгрөг хүрч өссөн нь голлон нөлөөлсөн байна.

    Үйл ажиллагааны хүртээмжийн хувьд “Төрийн банк” ХК хоёр сая хэрэглэгчид 114 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэн ажиллаж байгааг онцолжээ.

    Тайлант хугацаанд  тус компани хадгаламж, зээл болон картын шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн байна.

    Монголын Хөрөнгийн биржийн арилжааны мэдээллээс харахад "Төрийн банк" ХК-ийн нэгж хувьцааны ханш он гарсаар 13 орчим хувиар, IPO хийснээс хойш хоёр дахин буурчээ. Хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 430.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих