logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ЗГ: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуулийн төсөлд санал өгнө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 29 16:56
    115
    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Засгийн газраас Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 30 гаруй санал боловсруулснаа мэдэгдлээ.

    38 гишүүнийг мажоритар, 38 гишүүнийг пропорциональ системээр буюу холимог тогтолцоонд шилжих санал үүнд багтаж байна.

    Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 35-аас доошгүй байхаар тогтжээ. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал багтсан байна.

    Намуудын хувьд гурван хувийн босгыг давж байж Парламентад суудалтай байх боломжтой болохоор байна. Харин Эвслийн хувьд таван хувийн босго тавьжээ.

    Cэтгэгдэл бичих