logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-д цахилгаан автомашин авах нь жирийн автомашинаас хямд тусдаг болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 15 16:27
    708

    Зургийг: AFP/Getty Images

    Зургаадугаар сард БНХАУ-д хамгийн өндөр борлуулалттай байсан 10 загварын долоо нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ

    Ойролцоо түвшний агаарын тээврийн компаниуд зах зээлд эзлэх хувийн төлөө өрсөлдвөл үр дүн нь гамшигт хүргэж болдог. Тэдгээрээс бодитоор хямдарсан үнэтэй бүтээгдэхүүн санал болгох компани байхгүй ч хэрэглэгчдийн дунд тийзийн үнэ буурна гэсэн хүлээлт үүсэхэд нөлөөлнө. Харин өрсөлдөгчдийн дунд анхнаасаа бага үнэ санал болгодог, зардлын хувьд давуу талтай тоглогч орж ирвэл хэрэглэгчдийн үнэнч байдал хямд бүтээгдэхүүн рүү шилждэг.

    "Bloomberg World Airlines"-д багтсан хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн дөрөв нь хямд үйлчилгээтэй буюу "Budget" компаниуд байгаагаас үүний жишээг харж болохоор байгаа юм. Энэхүү нөхцөл байдал авто үйлдвэрлэлийн салбарт явагдаж эхэлснийг бид харж байна. Тухайлбал: "Tesla", "Mitsubishi" компаниуд 2000-аад оны эцсээр анх цахилгаан автомашиныг бөөнөөр үйлдвэрлэн нийлүүлж эхэлснээс хойш энэ салбар татаас, богино хугацааны алдагдлаар ч даван туулахад хангалтгүй өндөр өртгийн бүтэцтэй тэмцсээр ирсэн. Гэхдээ энэ байдал эцэст нь өөрчлөгдөж байгаа бөгөөд БНХАУ үүнд түүчээлж байна.

    Зургаадугаар сард БНХАУ-д хамгийн өндөр борлуулалттай байсан 10 загварын долоо нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. "Tesla"-ийн "Model Y" хоёрдугаар сараас хойш бусад өрсөлдөгчдөө төвөггүйхэн давсан хэвээр байгаа бол "BYD"-ийн "Dolphin" борлуулагдаж эхлээд хэдхэн сарын дараа хүчтэй өрсөлдөгчдийг аль хэдийн ардаа орхижээ.

    china ev.jpg

    Энэ бүгд нь "Tesla"-ийн эхлүүлсэн үнийн дайнтай холбоотой. БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн сард "хэвийн бус үнэ" тогтоохгүй байж, шударгаар өрсөлдөхөө амласан гэрээнд авто үйлдвэрлэгчдээр гарын үсэг зуруулснаас үзвэл үнийн дайн хэр ширүүн байсан нь тодорхой.

    Зах зээлийн төлөөх өрсөлдөөний үр нөлөө хортой байсан эсэхэд эргэлзэх шаардлагагүй. БНХАУ-д оны эхний хагасын борлуулалт 2018 онд хүрч байсан 11.8 сая нэгж автомашины түвшнээс даваагүйн зэрэгцээ хэрэглэгчийн итгэлийн үзүүлэлт 1990-ээд оноос хойших доод түвшинд хүрчээ. Нөөцөө суллах өөр аргагүй болсон үйлдвэрлэгчид автомашины үнийг "тултал нь" хямдруулсан юм. Тэр дундаа уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинууд хамгийн өндөр дүнгээр хямдарчээ. Хэдий тийм боловч цахилгаан автомашинууд дээрх бүгдийн үр дүнд үнээрээ өрсөлдөхүйц байр суурь руу шилжсэн нь анхаарал татаж байна. "Tesla"-ийн "Model 3" л гэхэд өмнө нь "BMW AG 3" зэрэг төстэй суудлын автомашинуудаас хоёр дахин өндөр үнээр зарагддаг байсан бол одоо илүү боломжийн үнэтэй сонголт нь болжээ.

    Харин "BYD"-ийн "Dolphin" загвар "Volkswagen"-ийн "Jetta", "Sagitar" зэрэг харьцуулж болохуйц загваруудаас 700 гаруй ам.доллароор хямд байна. Мөн дээрх тоонууд нь БНХАУ-д цахилгаан автомашинд олгогддог татварын хөнгөлөлтийг оруулж тооцсоныг дурдах хэрэгтэй.

    БНХАУ-ын зах зээлд цахилгаан болон цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй автомашинууд нийт борлуулалтын 37 хувийг эзэлж байгаа нь өмнөх төсөөллөөс хол давж байна. 2025 он гэхэд зах зээлийн 25 хувийг цахилгаан автомашинаас бүрдүүлэх албан ёсны зорилтыг Бээжин 2019 оны эцсээр тавьж байв.

     

    Дэвид Фиклинг  

    Cэтгэгдэл бичих