logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    2035 он гэхэд дэлхийн хэмжээнд нүүрсний салбарын 400,000 хүн ажлын байраа алдахаар байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 12 11:15
    722

    Зургийг: Galit Rodan/Bloomberg

    Нүүрсний салбарт ажлаа алдсан уурхайчдын тоо 2050 он гэхэд нэг сая дөхнө гэж Дэлхийн эрчим хүчний хяналтын байгууллага тооцоолжээ

    Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор 2035 он гэхэд нүүрсний салбарын 400 мянган хүн ажлын байраа алдахаар байна гэж Дэлхийн эрчим хүчний хяналтын байгууллага тооцоолсон байна. Энэ нь 2035 он хүртэл дунджаар өдөр бүр 100 хүн ажлаа алдахтай дүйцэх хэмжээ бөгөөд дийлэнхийг нь энэтхэгчүүд болон хятадууд бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

    Үүгээр зогсохгүй нар болон салхины эрчим хүчний үнэ хямдарснаар нүүрсний салбарт ажлаа алдсан хүмүүсийн тоо 2050 он гэхэд нэг сая дөхөж өснө гэж тооцоолжээ.

    402921252.png

    Уур амьсгалын шилжилтээс гадна автоматжуулалт, түүхий эдийн үнийн цикл зэрэг асуудлууд үүнд мөн нөлөөлөх төлөвтэй байна. Харин уурхай хаагдсанаар ухсан газрыг нөхөн сэргээх, байгаль орчны нөлөөллийг бууруулах талбаруудад ажиллах боломж нээгдэнэ гэж тайланд онцолжээ.

    Дэлхийн хэмжээнд нүүрсний олборлолт, хэрэглээний талаас илүүг БНХАУ бүрдүүлдэг. Харин нүүрсний олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч “Coal India” компанийн хувьд ажилтнуудаа хамгийн олноор цомхотгох компаниудын нэг болж магадгүй байна. Тайланд дурдсанаар тус компани 2050 он гэхэд нийт ажилтнуудынхаа тоог 74 мянгаар цөөлнө гэж үзжээ.

    “Coal India” компанийн нийт ажилтнуудын тоо 2017-2023 он хүртэлх хугацаанд 240 мянга болж, 70 гаруй мянгаар буураад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих