logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Америк ээжүүд хүүхдэдээ зарцуулсан цагаараа цалинждаггүйгээс $627 тэрбумын нэмэлт орлогоо алдаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 15 16:45
    586

    Зургийг: E+/Getty Images

    АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд хүйсийн ялгаатай цалин олголтыг халахад урт хугацаа шаардагдахаар байна

    Хэрэв АНУ-ын эмэгтэйчүүд хүүхдээ асран халамжилсан цагаараа цалин авдаг байсан бол жилдээ нийт 627 тэрбум ам.долларын орлого олохоор байгааг саяхны нэгэн судалгаа харууллаа. 

    Түүнчлэн эмэгтэйчүүд өдөрт дунджаар 52 минутыг хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүддээ зарцуулдаг бол эрэгтэйчүүд ойролцоогоор 26 минут зарцуулж байна хэмээн ажил эрхэлдэг гэр бүлүүдэд судалгаа явуулж, дэмжлэг үзүүлдэг "Эмэгтэйчүүд ба Гэр бүлийн үндэсний түншлэл” байгууллага даваа гарагт нийтэлсэн судалгаандаа дүгнэсэн байна.

    Хэрэв ээжүүдийн хүүхдэдээ зориулсан цагийг хүүхэд асрагч эсвэл асаргааны ажилтны нэг цагийн цалин болох 14.55 ам.доллароор үнэлбэл америк ээж жилдээ 4600 ам.долларын цалин авахаар байгаа аж. Харин аавуудад 2300 ам.долларын цалин олгогдохоор байна. 

    Энэхүү судалгааны тайлан “Ээжүүдийн тэгш цалин олголтыг дэмжих өдөр”-ийн өмнөх өдөр нийтлэгдсэн юм. Үүнд 2022 онд аавуудын авдаг байсан цалинг 2023 онд америк ээжүүд авахын тулд хэр удаан ажиллах шаардлагатайг тооцоолсон байна. Мөн хүүхдээ асран халамжлахад цагаа зориулснаар ээжүүдийн санхүүгийн байдал хэрхэн зогсолтод ордгийг онцлон тэмдэглэжээ. 

    Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд, өрх тэргүүлдэг байсан ч эрэгтэйчүүдээс бага цалин авдаг нь түгээмэл байна. Гэр бүлийн бусад гишүүддээ цагаа зориулж буй эмэгтэйчүүдэд ч тэр ажлын цагаа багасгах, ажлаас чөлөө авах зэргээр ажлаа хойш тавих явдал гардаг аж.

    Энэ мэт таагүй нөхцөлийг цааш дурдвал америк эмэгтэй ажилтнуудын эрчүүдийнхтэй харьцуулсан цалингийн зөрүү 1967 оноос хойш 61 их наяд ам.доллар хүрсэн байгаа юм. Цалинг тэгш олгуулдаг болох өнөөгийн хүчин чармайлтын ахицыг харвал уг байдал наанадаж 2056 он хүртэл үргэлжлэхээр байгаа аж. 

    “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа л их хөдөлмөрлөж байгаа. Гэсэн хэдий ч бид энэхүү ялгаатай байдлыг харуулахыг хүссэн. Эмэгтэйчүүд хүн асрах ажлыг илүүтэй хийж, асран халамжлагч болох нь түгээмэл байна” хэмээн судалгааг хамтран хийсэн, тус байгууллагын ахлах ажилтан Кэтрин Галлахер онцолжээ. Тэрбээр судалгаандаа 2022 оны АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн статистик тоон мэдээллийг хамруулан үзсэн аж. “Бусдыгаа асран халамжлахыг хүн энэрэхүйн сэтгэлээр хийдэг. Тэглээ гээд энэ нь үнэгүй зүйл гэсэн үг биш” хэмээн тэрбээр өгүүлж байлаа.

    Сүүлийн 20 жилд олгосон 800 мянган цалин хөлсний тайланд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл ээжүүд цалин хөлсний хэмжээ, боловсролын түвшин үл харгалзан бүгд “ээжийн ял” гэх зүйлийг эдэлдэг байна. Тэд анхны хүүхдээ төрүүлсэн жилдээ дунджаар 8000 ам.доллар алддаг бол аавын орлогод тэр бүр өөрчлөлт ордоггүй байна. Дээр нь цалингийн ялгаа ээжийн арьс өнгө болон өрх толгойлсон байдлаас шалтгаалан бүр ч ихэсдэг аж.

    Cэтгэгдэл бичих