logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    МБХ: Уул уурхайн бус салбаруудын өсөлтийг хангах орчин бүрдүүлэх хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 07 16:30
    262
    Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд оролцогчдын 2-3 хувийг бүрдүүлж байна

    Оны эхний хагас жилд эдийн засаг 6.4 хувиар өссөн нь өмнөх жилүүдээс эрчимжээд байна. Хэдий тийм боловч уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг хангах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хадгалж чадахгүй байх эрсдэлтэй гэж Монголын банкны холбоо мэдээллээ.

    Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжгүй гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нийт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын 2-3 хувь эзэлж байгаа юм. Нөгөө талаас банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий таван банк IPO хийж, 447 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх замаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээд байна.

    7-6.JPG

    Хэдийгээр банк санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа ч хувьцааных нь ханш буурч байна. Энэ нь урт хугацааны, мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй байгаагаас шалтгаалж байгаа аж.

    Цаашлаад Банкны тухай хуульд оруулсан өөрчлөлт болох хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангахад дотоодын зах зээлийн багтаамж дутмаг байна гэж Монголын банкны холбоо онцоллоо.

    Иймд энэ оны эцэс гэхэд банкнууд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгийг шинээр татах шаардлага үүсэж байгааг тодотгов. Энэ нь хөрөнгийн биржийн нэг жилийн хувьцааны арилжааны нийт дүнгээс 13 дахин их дүн юм.

    Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг

    Cэтгэгдэл бичих