logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Ойрх Дорнодод болж буй мөргөлдөөн зах зээлд итгэх итгэлд нөлөөлж, “Bitcoin”-ийн ханш унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 12 10:40
    726

    Зургийг: Dan Kitwood/Bloomberg

    “Bitcoin”-ийн ханш 27 мянган ам.доллароос доош орлоо

    “Bitcoin”-ийн ханш таван өдөр дараалан унаж, есдүгээр сараас хойш анх удаа 27 мянган ам.доллароос доош орлоо. Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн нь хөрөнгө оруулагчдын крипто зах зээлд итгэх итгэлийг бууруулж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.

    402951155.png

    Сүүлийн арилжааны хаалтаар зах зээлд үнэлгээгээрээ тэргүүлэгч “Bitcoin”-ийн ханш 3.2 хувиар буурч, 26.5 мянган ам.доллар болоод байгаа аж. Энэ нь сүүлийн нэг сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болж байна.

    "Энэ нь Украины дайн эхлэх үед гарч байсан хөдөлгөөнтэй төстэй зүйл болж байна" гэж “Dextery Capital”-ийн хамтран үүсгэн байгуулагч мэдэгджээ. Мөн тэрбээр "Хариултаас илүү олон асуулт байх үед арилжаанд оролцогчид зах зээлээс гарах хандлагатай байдаг" хэмээн  тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих