
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн ивээл дор улс орны тэргүүн нар дөрвөн жил тутам цуглан, тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн хэлэлцдэг "Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт” есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болно.
Энэ үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх зэрэг 17 зорилт багтаж байна.
Энэ оны эхээр НҮБ хамгийн сүүлийн үеийн өгөгдөл, тооцоололд тулгуурлан 2030 хөтөлбөрийн явцын цогц үнэлгээг хийж, "Тогтвортой хөгжлийн зорилгууд 2023" тайланг бэлтгэжээ.
Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний 50 гаруй хувь нь сул буюу хангалтгүй, 30 гаруй хувь нь зогсонги байдалд орсон эсвэл ухарсан үзүүлэлттэй байна. Үүнд ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийн зорилгууд багтаж байгаа аж. Мөн гурван улс тутмын нэг нь өрийн дарамтыг давж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байгааг тайланд тодотгосон байна.
НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра
Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар