logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминааа
    Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспорт тогтвортой байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 03 09:20
    233

    Зургийг: Marcelo del Pozo/Bloomberg

    IV/28-ныг хүртэлх долоо хоногт ОХУ-ын газрын тосны экспорт өдөрт 4 сая баррель давжээ

    Москва гарцаа бууруулахаа мэдэгдсэнээс хоёр сарын дараа ч далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспорт буураагүй хэвээр байна.

    Дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэлх долоо хоногт ОХУ-ын газрын тосны экспорт өдөрт дөрвөн сая баррель давжээ. 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдсанаас хойш өмнө нь ердөө ганцхан удаа л экспорт нь энэ хэмжээнд хүрч байсан аж.

    397861489.png

    Сүүлийн дөрвөн долоо хоногийн дунджаар нийлүүлэлтийн хэмжээ өөрчлөгдөөгүйг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна.

    Далайгаар тээвэрлэсэн боловсруулаагүй газрын тосны экспортоос харвал гуравдугаар сард мэдэгдэж байсны дагуу ОХУ гарцаа өдөрт 700 мянган баррелиар бууруулсан гэх үзүүлэлт ажиглагдахгүй байгаа аж.

    Москва боловсруулаагүй газрын тос болон конденсатын экспортын дата мэдээллийг нийтлэхээ түр зогсоосон нь ОХУ гарцаа бууруулсан эсэхийг дүгнэхэд хүндрэл учруулж байна.

    Украин дахь дайныг санхүүжүүлэхийн тулд Кремль газрын тосны салбартаа анхаарах болсон аж. Тухайлбал: төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд гэнэтийн ашгийн татвараас шатахууны борлуулалтыг хөнгөлөх арга хэмжээгээ цуцлах арга замыг хайж байгаа юм.

    Энэ оны эхэн үед экспортын өсөлтөд гол жин дарж байсан ХБНГУ болон БНПУ ОХУ-аас газрын тос нийлүүлэхээ зогсоогоод байна. Үүний зэрэгцээ БНХАУ, БНТУ болон БНЭУ-д экспортлох газрын тосны хэмжээ өдөрт 3.39 сая баррель хүрээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих