
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Бадмаараг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Ц.Бадмаараг
Алтны үнэ унц нь $1946 болж, сүүлийн 2 сарын доод түвшинд очив
Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 26 12:00
496
Зургийг: Andreas Gebert/Bloomberg
Банкны хямралтай холбоотойгоор алтны үнэ унц нь 2000 ам.доллар давж өсөөд байв
Алтны үнэ пүрэв гарагт 0.6 хувиар буурснаар унц нь 1946 ам.доллар боллоо. Өөрөөр хэлбэл үнэ нь сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрээд байна. АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал ахицтай байгаа нь алтны эрэлт буурахад нөлөөлжээ. Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдэж байна.
Банкны хямралтай холбоотойгоор алтны үнэ унц нь 2000 ам.доллар давж эрс өсөөд байсан юм.
Илүү урт хугацааны төлөвийг харвал алтны үнэ 2023 онд унц нь 1900 ам.доллар, 2024 онд унц нь 1750 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг Дэлхийн банк тайландаа дурдсан байна.
Харин “Fitch Ratings”-ийн тооцоолж байгаагаар 2023 онд алтны үнэ 1950 ам.долларт хэлбэлзэх ажээ.
Cэтгэгдэл бичих