logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Ам.долларын ханш харьцангуй суларснаар хөрөнгө оруулагчид иен рүү хошуурч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 29 15:00
    1115

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Ам.долларын ханш суларсан нь Зүүн Европ, Өмнөд Америкийн орнуудад таатай нөлөө үзүүлж байна

    АНУ, Швейцарын банкны салбарт хямрал нүүрлэж ам.доллар, швейцар франкийн ханшид сөргөөр нөлөөлснөөр “Wall Street”-ийн хөрөнгө оруулагчид иенийг ихээхэн сонирхож байна.

    Хэдхэн сарын өмнө сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрч, бодлого боловсруулагчид ханшийг нь дэмжих арга хэмжээ авах шаардлагатай болж байсан иений хувьд огцом эргэлт боллоо гэж хэлж болохоор байна. Дэлхийн голлох валютуудтай харьцуулбал хамгийн өндөр өсөлттэй байж, “DWS Group”, “Morgan Stanley” зэрэг компаниуд иен рүү хошуурч эхэллээ.

    “Russell Investments”-ийн валют хариуцсан тэргүүн Ван Лу "Өнгөрсөн онд маш сул үзүүлэлттэй байсан иений ханшийн тренд өөрчлөгдөж байгаа нь энэ оны хамгийн том трендүүдийн нэг болж байна" хэмээн мэдэгдэв.

    Олон улсын банкны салбарын хямралаас гадна “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын үзэж буйгаар Евро бүсэд эдийн засгийн уналт болох магадлал бараг хоёр дахин буурч, 50 хувиас доош орсон байна.

    Харин АНУ-д эдийн засгийн уналт болох магадлал Евро бүсийнхээс их буюу 60 хувь болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл ОХУ Украинд цэргээ оруулснаас хойш өссөн байгалийн хийн үнэ болон цар тахлын дараа эрс хүндрээд буй Европын эдийн засгийн байдал сайжирч байна.

    “Их 10”-ийн орнуудын валютууд дундаас зөвхөн фунт стерлинг л еврогоос дээш үзүүлэлттэй буюу 14 хувиар чангарчээ. Харин Японы иен ам.долларын эсрэг 10 хувиар чангарсан байна.

    Ам.долларын ханш суларсан нь Зүүн Европ, Өмнөд Америкийн орнуудад таатай нөлөө үзүүлж байна. Ялангуяа Чилийн песогийн ханш 22.5 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл түлшний үнийн өсөлт хамгийн хүнд нөлөөлсөн эрчим хүч импортлогч орнуудад таатайгаар нөлөөлж байна. Дэлхийн ихэнх таваар ам.доллароор үнэлэгддэг учраас дотоодын валютууд нь чангарч буй эдгээр орнууд нэг ёсондоо амсхийх боломжтой болж байгаа аж.

    Төгрөгийн хувьд сүүлийн жилд ам.долларын эсрэг тасралтгүй суларч байсан бол сүүлийн өдрүүдэд тогтворжих хандлага ажиглагдаж байгаа юм. Гуравдугаар сарын 29-ний байдлаар ам.долларын ханш 3523 нэгжийн түвшинд хүрч суларлаа. Харин төгрөг бусад валютын эсрэг огцом хөдөлгөөн багатай байна.

    Cэтгэгдэл бичих