logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминааа
    Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Codelco”-ийн гарц буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 03 09:00
    3265

    Зургийг: Cristobal Olivares/Bloomberg

    “Codelco” компанийн гарц сүүлийн 25 орчим жилийн доод түвшинд дөхөөд байна

    Зэсийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч “Codelco” компанийн үйлдвэрлэл болон борлуулалт оны эхний улиралд буурлаа. Үүнд хүдрийн найрлага дахь зэсийн хэмжээ буурч, уурхайнуудад саатал гарсан нь голлон нөлөөлжээ.

    Тайлант хугацаанд Чилийн Төрийн өмчит компанийн гарц сүүлийн 25 орчим жилийн доод түвшинд дөхөөд байна. “Codelco” компанийн бүрэн эзэмшлийн уурхайнууд 326 мянган метрик тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан үзүүлэлт болсныг мэдээлжээ.

    397417005.png

    Чулууны нуралт, төхөөрөмжийн саатал зэрэг асуудлын дараа “Codelco” уурхайнуудынхаа үйл ажиллагааг сэргээхэд хүндрэлтэй нүүр тулаад байгаа юм.

    Дэлхийн зэсийн зах зээлийн 25 хувийг дангаараа нийлүүлдэг Чили улсын гарц зогсонги байгаа нь энэхүү металлын эрэлт нийлүүлэлтээ давна гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

    "Компанийн үйлдвэрлэл буурсан ч хуучин ордуудын нөөц барагдаж, шинэ төслүүд хэрэгжиж эхлэх шилжилтийн үедээ яваатай холбоотой" гэж “Codelco”-ийн Гүйцэтгэх захирал Андре Сугаррет тайлбарлажээ.

    2030 оны эцэс гэхэд зэсийн үйлдвэрлэлээ сэргээхийн тулд тус компани томоохон дөрвөн уурхайн төсөл хэрэгжүүлж байна. Цар тахал, Украины дайнтай холбоотой логистикийн хүндрэлүүдийн улмаас дээрх төслийн хөгжүүлэлтийн явц удаашралтай байгаа аж.

    Cэтгэгдэл бичих