logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын агаарын тээврийн тэргүүлэгч компани “Airbus”, “Boeing”-оос онгоц авахаар төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 29 16:50
    193

    Зургийг: David Ryder/Bloomberg

    2025 оны эцэс гэхэд “China Southern Airlines” компани “Airbus A320” загварын 431, “Boeing 737” загварын 451 онгоцоор нислэг үйлдэнэ

    Эзэмшдэг агаарын хөлгийн тоогоороо улсдаа тэргүүлдэг “China Southern Airlines” компани ирэх гурван жилд “Boeing” болон “Airbus” компаниас 200 гаруй нарийн биет онгоц худалдан авахаар төлөвлөжээ.

    Гуанжоу хотод төвтэй тус компани дээрх хугацаанд “Boeing 737” онгоц 103-ыг нэмж авахаар болсноо өнөөдөр танилцуулсан төлөвлөгөөндөө дурджээ. Түүнчлэн “Airbus A320” загварын 111 онгоц, 2025 онд л гэхэд 46 онгоц нэмж авахаа зарласан байна.

    Дөрвөн жилийн өмнө болсон хоёр томоохон ослын дараа дэлхий даяар “Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэхийг хэсэг хугацаанд зогсоогоод байсан юм. БНХАУ энэхүү загвараар дахин нислэг үйлдэж эхэлсэн сүүлийн орнуудын нэг болсон ч АНУ-тай хийх харилцаанаас шалтгаалж шинэ онгоц хараахан худалдаж аваагүй байсан юм.

    Дээрх худалдан авалтын тодорхой хэсэг нь БНХАУ-ын Төрийн өмчит агаарын тээврийн томоохон компаниудын 2022 оны долоодугаар сард зарласан 37 тэрбум ам.доллароор 300 гаруй агаарын хөлөг худалдан авах аварга хэлцлийн нэг хэсэг болж байгаа аж.

    2025 оны эцэс гэхэд “China Southern Airlines” компани “Airbus A320” загварын 431, “Boeing 737” загварын  451 онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

    Тус компани одоогоор 894 агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд үүнийгээ 1059 болгон нэмэгдүүлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих