logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    "EcoPro”-ийн хувьцааны ханш 919 хувиар өсөж, шоронд хоригдож буй үүсгэн байгуулагчийнх нь хөрөнгө $5 тэрбум дөхөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 07 16:55
    1585

    Зургийг: Ecopro BM Co

    "EcoPro” компанийн Гүйцэтгэх захирал асан И Дун Чэ болон түүний гэр бүлийн хөрөнгө энэ онд 4.5 тэрбумаас 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгджээ

    Энэ онд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн хувьцааг доош татах ямар ч хүчин зүйл байхгүй бололтой. Бүр компанийн Үүсгэн байгуулагч нь албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьцааны арилжаанд оролцсон гэсэн хэргээр шоронд хоригдсон нь ч нөлөөлсөнгүй.

    Тодруулбал: БНСУ-ын цэнэг хураагуурын түүхий эд үйлдвэрлэгч “EcoPro” компанийн хувьцааны ханш он гарсаар 919 хувиахр өссөн нь багадаа 10 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компаниуд дундаа хамгийн өндөр өсөлт боллоо.

    “Bloomberg Billionaires Index”-ээс үзвэл тус компанийн Гүйцэтгэх захирал асан И Дун Чэ болон түүний гэр бүлийн хөрөнгө энэ онд 4.5 тэрбумаас 4.9 тэрбум ам.доллар болон нэмэгджээ. 

    И Дун Чэ нь хөрөнгийн зах зээлийн хуулийг зөрчсөн хэргээр хоёр жилийн хорих ял, мөн 1.7 сая ам.долларын торгууль төлөх шийтгэл хүлээсэн юм.

    “Компани ийм хурдтай өснө гэж И хүртэл төсөөлөөгүй байх. Компанийн дотоод дэд бүтэц өсөлт шиг нь хурдтай хөгжөөгүй ч байж мэднэ” хэмээн “Leaders Index” судалгааны компанийн захирал Пак Жү Гүн онцолж байлаа. 

    И Дун Чэг эзгүйд компани нь түүний алсын хараа, өрсөлдөх зоригийг ихэд үгүйлж байгааг компанийн төлөөлөгч “Bloomberg”-т дурджээ.

    “EcoPro”-ийн хувьцааны ханш ийнхүү өсөхөд БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох хүчийг бүрдүүлдэг жижиглэн хөрөнгө оруулагчид ихээхэн нөлөөлсөн юм. Тус улсад хамгийн эрэлттэй арилжаа нь цахилгаан автомашинтай холбоотой хувьцаанууд байгаа бөгөөд автомашины үйлдвэрлэлд эд анги, материал нийлүүлдэг компаниудын хувьд энэ жил ихээхэн олзтой байна.

    “EcoPro” компанийн охин компани болох “EcoPro BM”-ийн хувьцааны ханш ч мөн 227 хувиар өссөн байна. Тус компани “Samsung SDI”, “SK On” зэрэг компаниудад цэнэг хураагуурын лити-ион нийлүүлдэг бөгөөд БНСУ-ын технологийн компаниуд голлосон “Kosdaq” Хөрөнгийн биржид толгой компанийнхаа өмнө нэгдүгээрт бичигдэх том компани болсон байна.

    Cэтгэгдэл бичих