logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавилаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 30 15:20
    255
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн нэр бүхий 5 хуульд бүхэлд нь хориг тавив

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өглөө.

    Хуулийг төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, Төрийн болон Төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзжээ.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Энэ хуульд болон дагалдах таван хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа”-г мэдэгдсэн юм.  Хориг тавихдаа хуулийн агуулгаас илүүтэй хуулийг батлахдаа бусад хууль журмыг зөрчсөн гэдгийг тодотгож байв.

    Мөн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдан баталсан хуулиудын дагаж мөрдөх хугацаа 2023 оны хоёрдугаар сарын нэгний өдөр байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан байна” гэж онцоллоо.

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-ын хаврын чуулганаар буюу ирэх гуравдугаар сард хэлэлцэхээр хүлээгдэж байна.

    УИХ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан юм.

    Монгол дахь Америкийн худалдааны танхим энэхүү хуулийг эргэн харахыг уриалж байв. Ингэхдээ “Дээрх хууль нь Төрийн эрх баригч хүссэн цагтаа мэдээллийн сүлжээг хязгаарлах, хянах эрх мэдлийг хуулиар баталгаажуулсан. Мөн Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаах, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх өндөр эрсдэлтэй” гэдгийг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих