logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ойрын ирээдүйд хамгийн өндөр хүлээлттэй байгаа IPO-нууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 07 13:50
    670

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    “Arm” компани IPO-өөс татан төвлөрүүлэх зорилтот дүнгээ өмнөх төлөвлөгөөнөөсөө хоёр дахин бууруулаад байгаа ч энэ оны хамгийн том IPO хэвээр үлдэх төлөвтэй байна

    АНУ-д үргэлжилж буй IPO-ийн “ган гачиг” оны сүүлийн хагаст тайлагдах төлөвтэй. Хувьцааны анхдагч зах зээлд 2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа тохиосон идэвхгүй үеийг дуусгавар болгож, дэлхийн хэмжээнд энэ оны хамгийн том IPO-ийг чип үйлдвэрлэгч "Arm" хийхээр байна.

    Instacart

    Хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн стартап “Instacart” энэ сарын 20-нд хувьцааныхаа нээлттэй арилжааг эхлүүлэхээр товложээ. 2012 онд байгуулагдсан тус компани хүнсний цахим худалдаа газар авч байсан цар тахлын үеийн огцом өсөлтдөө дөрөөлөн сүүлийн жилүүдэд нээлттэй компани болоход бэлтгэсээр ирсэн байна.

    unnamed (21).jpg

    Reddit

    Өдрийн 57 сая хэрэглэгчтэй, бүхий л сонирхлын бүлгийг багтаасан цахим платформ “Reddit” IPO хийх хүсэлтээ 2021 оны эцсээр гаргажээ. Тус компани олон нийтийнх болсноор анх удаа ашигт ажиллагаанд хүрэхийн зэрэгцээ ихдээ 15 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

    Discord

    Хүүхэд залуус, видео тоглоом сонирхогчдын дунд алдартай сошиал харилцааны платформ “Discord”-ийн IPO маш өндөр хүлээлт бий болгоод байгаа ч одоогоор тодорхой тов гараагүй байна. Сүүлд 15 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдсэн тус компанийг “Microsoft” 12 тэрбум ам.доллароор худалдаж авах санал 2021 онд тавиад татгалзсан хариу авч байв.

    Stripe

    Финтекийн шинэ аваргуудын нэг “Stripe” мөн л удаан хугацаанд IPO хийхээр бэлтгэсээр ирсэн ч товоо тодорхойлоогүй хэвээр байгаа юм. Тус компани сүүлийн байдлаар 50 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байна.

    Databricks

    Дата шинжилгээний программ хангамж үйлдвэрлэгч “Databricks” хиймэл оюунт давлагааны томоохон төлөөлөгч гэдэгт утгаараа IPO нь өндөр хүлээлттэй байна. Энэ оны эхээр тус компани генератив хиймэл оюунт апп бүтээхэд зориулагдсан хэлний модель болох “Dolly”-оо танилцуулсан бол зургаадугаар сард жилийн орлого нь нэг тэрбум ам.доллар хүрснээ тайлагнаж байв.

    unnamed (22).jpg

    Arm

    “SoftBank”-ийн салбар нэгж “Arm” компани IPO-өөс татан төвлөрүүлэх зорилтот дүнгээ өмнөх төлөвлөгөөнөөсөө хоёр дахин буулгаж, 4.87 орчим тэрбум ам.доллар болгоод байгаа ч энэ оны хамгийн том IPO хэвээр үлдэх төлөвтэй. Нэг бүр нь 47-51 ам.долларын үнэтэй 95.5 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоо тус компани мэдээлсэн юм. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 54.5 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байна.

    Cэтгэгдэл бичих