logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт өмнөх оноос 75 хувиар өсөөд байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 10 14:00
    304
    Өнгөрсөн сард БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй 556 мянган автомашин борлуулагджээ

    БНХАУ-д аравдугаар сард “NEV” ангиллын буюу бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 75 хувиар өссөн байна.  Өнгөрсөн сард тус улсад энэ төрлийн 556 мянган автомашин борлуулагдсанаар оны эхний 10 сарын нийт дүн нь 4.43 сая ам.доллар хүрснийг БНХАУ-ын Зорчигч тээврийн автомашины холбооны мягмар гарагт гаргасан тайланд дурджээ.

    БНХАУ-ын “BYD” компани 217 мянга 518 автомашин нийлүүлснээрээ дээрх үзүүлэлтэд тэргүүлсэн бол “Tesla” 71 мянга 704 автомашин борлуулж, удаалсан байна.

    Харин цэвэр эрчим хүчний автомашины бөөний худалдаа өнгөрсөн сард 676 мянга хүрсэн бөгөөд БНХАУ-ын Зорчигч тээврийн автомашины холбооны тооцооллоор XI, XII сард энэ үзүүлэлт тус бүр 700 мянгыг давж, жилийн эцсийн дүн нь 6.5 сая ам.доллар хүрэхээр байгаа аж.

    Хэдий тийм боловч сарын дүнгээр аравдугаар сард цэвэр эрчим хүчний автомашины борлуулалт өмнөх сараасаа есөн хувиар, бүх төрлийн автомашины борлуулалт 4.4 хувиар буурсан нь COVID-19-ийн дэгдэлт, удаа дараалан тогтоосон хөл хорио нийлүүлэлтийн сүлжээг доголдуулсантай холбоотой юм байна.

    Хорт бодис ялгаруулдаггүй автомашины эрэлт огцом өссөнөөр авто үйлдвэрлэгчид хоорондын өрсөлдөөн улам ширүүсэж байна. АНУ-ын биржид бүртгэлтэй БНХАУ-ын компаниуд болох “Nio”, “Li Auto”, “Xpeng” компаниудын борлуулалт “BYD” болон “Tesla”-аас хол дутаад зогсохгүй “Guangzhou Automobile”-ийн “Aion” брэндэд гүйцэгджээ. 

    Өнгөрсөн сард “Tesla”-ийн Шанхай дахь үйлдвэр жилийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэг сая автомашин болгон нэмэгдүүлсний дараа тус компани БНХАУ-ын зах зээлд автомашины үнээ бууруулаад байсан юм.

    Cэтгэгдэл бичих