logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    "Twitter"-тэй холбоотой дуулиантай зэрэгцэн "Tesla"-ийн хувьцааны ханш сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 10 14:25
    318
    “Tesla”-ийн хувьцааны ханш 11 дүгээр сар гарсаар 22 хувиар унаад байна

    “Tesla” компанийн хувьцаагаа дахин худалдахгүй гэж амлаад байсан тэрбумтан Илон Маск өнгөрсөн мягмар гарагт 3.95 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцааг зараад байсан юм. Үүнтэй холбоотойгоор тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн лхагва гарагийн хаалтаар 7.2 хувиар буурч, 177.59 ам.доллар болсон байна. Энэ нь 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. 

    Илон Маск дахин хувьцаагаа худалдсанаар сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 36 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаа худалдаад байна. Хэдий тийм боловч тэрбээр цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн 14 хувийг эзэмшсэн хэвээр байгаа юм. 

    TESLA-GFX.jpg

    Илон Маскийн “Twitter”-ийг худалдан авсан дуулиантай зэрэгцэн “Tesla”-д олон асуудал тулгараад байна. Дэлхий дахины автомашины зах зээлд тулгараад буй нийлүүлэлтийн сүлжээний хомсдол болон түүхий эдийн үнийн өсөлт тэднийг тойрон өнгөрөөгүй.

    Үүнээс гадна сүүлийн үед дэлхий даяар инфляц огцом өссөнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн дунд эрэлт буурах эрсдэл үүсээд байна. 

    Эдийн засгийн уналт гүнзгийрэх тусам биржийн орчинд хөрөнгө оруулагчид тогтворгүй, өндөр үнэлгээтэй хувьцаанаас үйл ажиллагаа нь тогтвортой компанийн хувьцааг илүүд үзэх болоод байгаа аж.

    “Tesla” компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд уналттай бүсэд байгаа бөгөөд 11 дүгээр сар гарсаар дахин 22 хувиар унаад байгаа юм. Ингэснээр өнгөрсөн оны 11 дүгээр сард дээд цэгтээ хүрээд байсан тус компанийн зах зээлийн үнэлгээ жилийн дотор 674 тэрбум ам.доллароор буураад байна.

    Cэтгэгдэл бичих