
“Amazon” компани 150 ам.доллароос доош үнийн дүнтэй хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтад хүргэлтийн төлбөр авахаар болсноо мэдэгдлээ. Шинэчлэгдсэн төлбөрийн бодлого хоёрдугаар сарын 28-наас хэрэгжиж эхлэх ба зардлыг танах, цахим худалдааг эрчимжүүлэх гэсэн компанийн зорилтуудтай нийцэж байгаа аж.
Энэ хүрээнд АНУ дахь хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн үйлчилгээ нь 50 ам.доллароос бага худалдан авалтад 9.95 ам.доллар, 50-100 ам.долларын худалдан авалтад 6.95 ам.доллар, 100-150 ам.долларын худалдан авалтад 3.95 ам.долларын төлбөр тус тус бодох юм байна.
Өмнө нь “Amazon” компани 35 ам.доллароос дээш үнийн дүнтэй худалдан авалт болон жилийн 139 ам.долларын хураамж бүхий “Prime” хөтөлбөрт бүртгүүлсэн үйлчлүүлэгчдэдээ үнэгүй хүргэлт хийдэг байсан аж.
Харин шинэчилсэн бодлогоор 150 ам.доллароос дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид үнэгүй хүргэлтээр бараагаа авч болох юм байна.