Нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүд 1995 оноос 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолсныг Засгийн газар мэдээллээ. Энэ хугацаанд борлуулалтын нийт дүн нь 45.2 их наяд төгрөг байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулсан буюу 2011-2022 оны хооронд 43.5 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл 44 их наяд төгрөгийн нүүрс алдагдсан гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм.
Харин оны эхний 10 сарын байдлаар 21.5 сая тонн нүүрс экспортолсон гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
БНХАУ-ын “SXCoal” биржийн мэдээлснээр 22.4 сая тонн нүүрс импортоор авсан байна. Үүнээс 800 гаруй мянган тонн нүүрсний зөрүү гарч байгаа юм. Хэдий тийм боловч Монгол Улсаас экспортолсон болон БНХАУ-ын импортоор авсан нүүрсний хэмжээг шууд тулгаж тооцох нь учир дутагдалтайг “SXCoal” онцолжээ.
Монгол Улсын хилээр гарсан ч БНХАУ-ын хилээр ороогүй, хил хоорондын зурвас дээр байгаа нүүрсний хэмжээг тооцоогүй байх магадлалтай гэж “SXCoal” мэдээлсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат
УИХ-ын гишүүн С.Ганбаатар