logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ЗТХЯ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ТЭЗҮ боловсруулах гэрээ байгуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 26 10:30
    669

    Зургийг: Х.Мөнхтулга

    Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг 2023 онд дуусгана

    2022 оны есдүгээр сард нээлтээ хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг боловсруулах гэрээнд “Тавантолгой төмөр зам” компани болон "Төмөр замын замын зураг төслийн корпорац" компанийн төлөөлөгчид гарын үсэг зурлаа.

    Зураг төсөл боловсруулах ажил 2023 онд багтан дуусаж, барилга угсралтын ажлыг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Холболтын ажил бүтээн байгуулалт эхэлснээс хойш 24-28 сар үргэлжилнэ гэж төмөр замын нээлтийн үеэр албаныхан мэдэгдэж байсан юм.

    Энэхүү дэд бүтцийн төслүүдэд Тавантолгойгоос нүүрс ачих төв, мөн Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт багтаж байна.

    Төмөр замын хүчин чадлын өсөлтийг харвал 2022-2025 онд жилд 10 сая тонн хүртэл, 2035 он гэхэд 20 сая тонн, 2041 он гэхэд 50 сая тонн хүртэлх тээвэрлэлт хийдэг болно гэж тооцоолж байжээ. Төмөр замыг ашигласнаар “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” зэрэг цахим биржээр нүүрс арилжаалагч томоохон компаниудын нүүрсийг тээвэрлэх боломжтой болж байгаа юм.

    “SXCoal”-ийн мэдээллээр тавдугаар сарын 1-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Ганцмод боомтоор нүүрс тээврийн 669 автомашин нэвтэрчээ. Энэ нь 2022 оны 11 дүгээр сараас хойших доод түвшин болж байгаа юм. Өмнөх саруудыг харвал гуравдугаар сард дунджаар 945, дөрөвдүгээр сард дунджаар нүүрс тээврийн 829 автомашин боомтоор нэвтэрсэн байна. 

    Cэтгэгдэл бичих