
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани 2023 оны эхний улиралд багтан “Zijin Mining Group” компанитай байгуулсан стратегийн түншлэлдээ БНХАУ-ын зохицуулах байгууллагын болон хөрөнгө оруулагчдын зөвшөөрлийг авахаар байгаагаа мэдэгдлээ.
"Xanadu Mines" компани хоёрдугаар сарын долоонд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийж хамтарсан компанийн хүрээнд “Хармагтай” төслийг хөгжүүлэх зөвшөөрлийг хэлэлцэхээр байгаа аж.
Тус компани хамтын ажиллагааны эцсийн зөвшөөрлүүдийг авах хугацаанд зарцуулахаар нэгдүгээр сард нэмэлт хувьцаа гаргаж, 1.1 сая ам.доллар босгосон юм.
Харин “Zijin Mining Group”-тэй байгуулсан хэлцлийн хоёрдугаар шатанд 7.2 сая австрали доллар, гуравдугаар шатанд 35 сая ам.долларын санхүүжилт авч, “Улаан-Уул”, “Шарчулуут”, “Хармагтай” төслүүдэд зарцуулах юм байна.