logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Elixir Energy: Өмнөговь аймагт “Big Slope” бүсээс нүүрсний давхаргын метан хий илрүүлсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 07 11:30
    1695
    “Elixir Energy” компани “Номгон” туршилтын үйлдвэрлэлийн талбайд “Номгон X” цооногийг өрөмдөж эхэлжээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани Өмнөговь аймагт байрлах “Номгон IX” бүтээгдэхүүн хуваах гэрээний “Big Slope” бүсээс нүүрсний давхаргын метан хий илрүүлснээ мэдээллээ.

    Энэ бүсэд 59.5 метр хүртэлх зузаантай нүүрс нэмж илрүүлжээ. Ингэснээр “Big Slope”-т нийт 3510 метрийн өрөмдлөг хийж, 259 метрийн зузаантай нүүрс илрүүлээд байна. Тонн тутамд есөн метр куб түүхий хийн тогтмол агуулгатай байна гэж тооцоолж байгаа аж.

    Хамгийн сүүлд өрөмдсөн “Shallow-1” цооногоороо 321 метрийн гүнд 37 метр зузаан нүүрс огтолж илрүүлжээ. Тус бүсэд болон зэргэлдээх "Янгир" бүсэд үнэлгээ, шинжилгээний ажил үргэлжилж байгааг тус компани тодотгож байна.

    Мөн есдүгээр сарын зургааны өдөр “Elixir Energy” компани “Номгон” туршилтын үйлдвэрлэлийн талбай дээрээ нэмэлт “Номгон X” цооногоо өрөмдөж эхлээд байгаа аж. Цооногийг хоёр долоо хоног орчмын хугацаанд өрөмдөж, нэг сар орчмын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогоор зэрэгцээ өрөмдлөгийн ажил дуустал үйлдвэрлэлийн талбай дээр хий, ус соруулах ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих