“Rio Tinto” компанийн төмрийн хүдрийн нийлүүлэлт III улиралд өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурлаа. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн эрэлт буурах эрсдэл нүүрлэж байна.
Тус компани баруун Австралийн уурхайнуудаасаа есдүгээр сарын 30-наар эцэслэсэн улиралд 82.9 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ өмнөх улирлаас дөрвөн хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин тус компани бүтэн жилийн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн төлөвөө хэвээр үлдээсэн аж.
Төлөвийг одоогоор 320 саяас 335 сая тонн гэж тооцоолж байгаа ба эрэлт буурах эрсдэл нэмэгдсэнээс 320 сая тонн орчим байх магадлал нэмэгдэж байна.
Төмрийн хүдрийн үнэ гуравдугаар сараас хойш 45 хувиар унаад байгаа бөгөөд Сингапурт 11 дүгээр сараас хойших доод түвшинд хүрчээ.