logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    БНСУ-ын агаарын тээврийн компаниудаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо V сард 24 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 06 16:50
    98
    Тавдугаар сард БНСУ-ын агаарын тээврийн компаниудын олон улсын болон дотоодын нислэгээр 9.32 сая хүн зорчжээ

    Цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байсан олон улсын болон дотоодын нислэгүүд эргэн сэргэснээр БНСУ-ын агаарын тээврийн компаниудаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 24 хувиар орчим өссөн гэж тус улсын Засгийн газар мэдээлэв.

    Өнгөрсөн сард БНСУ-ын агаарын тээврийн компаниудын олон улсын болон дотоодын нислэгээр 9.32 сая хүн зорчсон  нь жилийн өмнөх 7.54 сая хүнээс 23.8 хувиар өссөн үзүүлэлт болж байгааг тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам онцоллоо.

    Өмнөх оны мөн үед БНСУ-ын агаарын тээврийн компаниудын олон улсын нислэгээр 556 мянган хүн  үйлчлүүлж байсан бол энэ оны тавдугаар сард зургаа дахин нэмэгдэж, 3.6 сая болжээ. Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын тоо өнгөрсөн оны тавдугаар сард 6.98 сая байснаас 5.73 сая болж, 18 хувиар буурчээ.

    Энэ нь COVID-19 тахлын өмнөх үе буюу 2019 оны тавдугаар сард бүртгэгдсэн 10.88 сая хүний ​​85.8 хувийг эзэлж байна.

    БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр дөрөвдүгээр сард тус улсын 1.5 сая иргэн хилийн чанадад аялсан нь жилийн өмнөхөөс бараг 600 хувиар өссөн дүн болж байна.

    Үүнээс гадна оны эхний дөрвөн сарын хугацаанд БНСУ-аас Монгол Улс руу зорчсон хүний тоо цар тахлын өмнөх үеийнхээс 136.4 хувиар, Сингапурт зорчсон хүний тоо 138 хувиар өсжээ. Харин БНСУ-аас Япон руу зорчсон иргэдийн тоо 71.8 хувиар, Вьетнамыг зорьсон зорчсон зорчигчдын тоо 82.2 хувиар, Тайландыг зорьсон зорчсон зорчигчдын тоо 82.9 хувиар, Филиппин руу зорчсон иргэдийн тоо 71.4 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих