logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    MLIV Pulse: Япон улс бодлогын хүүгээ өсгөх нь бондын зах зээлд ихээхэн дарамт үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 23 16:15
    329

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Иений ам.доллартой харьцах ханш 150 нэгж давж, интервенц хийх магадлал нэмэгдэв

    Ирэх саруудад Япон улсын Төв банкны мөнгөний хэт зөөлөн бодлогын эрин дуусгавар болж магадгүй байгааг “Bloomberg”-ийн “Markets Live Pulse” судалгааны үр дүн харууллаа. Тодруулбал: 2024 оны эхний хагас жилд Япон улсын бодлогын сөрөг хүүгийн түвшин өөрчлөгдөх төлөвтэй гэж судалгаанд оролцсон 315 мэргэжилтнүүдийн тал хувь нь үзэж байна.

    1.png

    Үүний зэрэгцээ Япон улсын Төв банк бодлогын хүүгээ өсгөх циклийг эхлүүлбэл энэ нь дэлхийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд авчрахаар байгааг судалгаанд оролцогчид таамаглаж байна. Ялангуяа АНУ болон Европын Засгийн газрын бондуудад томоохон дарамт учруулна гэж үзжээ. Мөн АНУ-ын долларын ханш буурахад нөлөөлнө гэж таамагласан байна.

    2.png

    Үүнээс гадна Япон улс, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү иений ханшид сөргөөр нөлөөлснөөр иений ам.доллартой харьцах ханш дахин хэсэг хугацаанд 150 нэгжийг давж суларлаа. Даваа гарагийн Азийн захын арилжаагаар ам.долларын ханш 150.11 нэгжид хүрсэн ч удалгүй эргэн сэргэсэн байна.

    Японы эрх баригчид интервенц хийх эрсдэлтэй байгаа тул арилжаачид иений ханш цаашид сулрах эсэх тухайд болгоомжтой хандаж байна. Өнгөрсөн долоо хоногт Японы Сангийн сайд Шуничи Сүзүки гадаад валютын зах зээл тогтвортой байж, суурь үзүүлэлтүүдээ илэрхийлдэг байх нь чухал гэж мэдэгдсэн юм.

    403339378.png

    Иений ханш 150 нэгжийг давмагц эргэн сэргэсэн нь интервенц хийх магадлалтайгаас болж автоматаар хийгддэг алгоритмын гүйлгээний шинж тэмдгийг харуулж байна гэж “Standard Chartered” банкны Токио дахь санхүүгийн салбарын тэргүүн Фукухиро Эзава хэлсэн байна. 

    АНУ болон Япон улсын бодлогын хүүгийн зөрүү их байгаа бөгөөд АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.96 хувь байгаа нь Японы Засгийн газрын бондын өгөөж 0.835 хувиас бараг зургаа дахин их байна. 

    Мөнгөний бодлогын ялгаатай байдал нь бондын өгөөжийн зөрүүг улам бүр нэмэгдүүлж байгаа бөгөөд Японы Төв банкны Ерөнхийлөгч Казуо Уэда "Инфляцыг зорилтот хоёр хувьд хүргэхийн тулд мөнгөний бодлогоо тогтвортой барина" гэж мэдэгджээ.  

    Cэтгэгдэл бичих