logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ХААН банкны татварын дараах цэвэр ашиг III улиралд өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 23 15:15
    460

    Зургийг: KhanBank

    ХААН банк 424.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллав

    ХААН банк 2023 оны III улиралд аудитлагдаагүй тайлангаар 424.1 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар өссөн дүн болж байна. Тус банкны олгосон цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар өсөж, 8.7 их наяд төгрөг хүрчээ.

    24-2.JPG

    Тайлант хугацаанд ХААН банкны хүүгийн орлого 48.5 хувиар өсөж, 1.5 их наяд төгрөг хүрсэн ба үнэт цаасны хүүгийн орлого 1.9 дахин нэмэгдэж, 0.3 их наяд төгрөг хүрсэн нь голлон нөлөөлсөн гэж харж болохоор байна. “Чанаргүй активыг бууруулах стратеги 2023-2027”, “Банкийг тогтворжуулах төлөвлөгөө” боловсруулан, гүйцэтгэлийг хянан ажиллаж байгааг онцолжээ. Мөн ХААН банк өөртөө үйлчлэх дижитал салбар байгуулахаар төлөвлөсөн ба 2023 онд багтаан нийт 10 байршилд байгуулахаар ажиллаж байгааг тодотгож байсан юм.

    Тавдугаар сарын нэгэнд хоёрдогч зах дээр хувьцаа нь арилжигдаж эхэлснээс хойш хэлбэлзэлтэй байна. Өнөөдрийн арилжаа хаахад 0.37 хувиар өсөж, 1087 төгрөгт арилжааг хаалаа. Хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих