logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    УИХ-ын чуулганаар Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 06 16:30
    101
    Монголбанк 14.4 хувьтай байгаа инфляц 2023 оны эцэст нэг оронтой тоо руу орох төсөөлөл хийжээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд  баримтлах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

    2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засаг энэ онд гурван хувиар, ирэх онд 4-5 хувиар өсөх хүлээлттэй байна.

    Мөн ирэх онд инфляц нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6+-2 хувьд хүргэхийн тулд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлсэн юм.

    Статистик мэдээллээр төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар хүрсэн бол инфляц улсын хэмжээнд 14.4 хувьтай байна.

    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах, мөнгөний хатуу бодлогыг зарим талаар сулруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

    Өөрөөр хэлбэл банкнуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сулруулснаар 3-4 их наяд төгрөгийн эх үүсвэр зээл хэлбэрээр олгох хэрэгтэй гэсэн тооцооллыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн юм.

    Харин Монголбанк мөнгөний хатуу бодлогын үр нөлөө ирэх оны дунд үеэс илүү үр дүнгээ үзүүлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй энэ үед бизнесүүд эрсдэлээ зөв төлөвлөх, улсын төсвийн тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардал буюу импортыг дэмжсэн зардлыг хазаарлах хэрэгтэйг зөвлөж байна.

    Нийт импорт 50 хувиар нэмэгдэхэд суудлын автомашины импорт бараг тал хувийг нь бүрдүүлжээ. Мөн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Сангийн сайд ОХУ-ын талтай уулзаж, төгрөг-рублийн своп хэлцлийн талаар санал тавихад хоёр улсын худалдаа зөрүүтэй байгаа тул энэ хэлцлийг одоогоор хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

    Cэтгэгдэл бичих