logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Rio Tinto” компани Баруун Австралийн цөлд цацраг идэвхт капсул алджээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 30 10:20
    143
    Алдагдсан капсул 8 мм урттай, дотроо цацраг идэвхт цези-137 изотоп бага хэмжээгээр агуулжээ

    “Rio Tinto” компани Австралийн баруун хэсгийн цөлийн 1400 км үргэлжлэх хурдны замд өндөр цацраг идэвхтэй капсул алдсан байна. Тус компанийн төмрийн хүдрийн олборлолт хариуцсан захирал Саймон Тротт энэ асуудлаар ням гарагт мэдэгдэл хийж, уучлалт гуйж буйгаа илэрхийлжээ.

    Одоогоор “Rio Tinto” компани Баруун Австрали мужийн захиргаатай хамтран цацраг идэвхт бодис агуулсан капсулыг хайж олохоор эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Алдагдсан капсул нь найман мм урттай, дотроо цацраг идэвхт цези-137 изотоп бага хэмжээгээр агуулж байгааг тус компани онцоллоо.

    Алдагдсан капсулын мужийн иргэдэд үзүүлэх хорт нөлөө ерөнхийдөө бага ч цацраг туяанд хүн цацрагийн түлэгдэлт эсвэл цацрагийн хордлогод орох аюултайг мужийн Онцгой байдлын албанаас мэдээлж байна.

    Cэтгэгдэл бичих