logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Инфляцыг тооцдог хэрэглээний сагс 13 бүлгийн 410 бараа, үйлчилгээ болж нэмэгдээд байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 10 09:40
    1395
    Хэрэглээний үнийн индексийг хэрэглээний сагсаар тооцон гаргадаг

    Хэрэглээний үнийн индексийн сагсыг таван жил тутамд шинэчлэн тооцох журмын дагуу Үндэсний статистикийн хороо 2022 оны наймдугаар сараас шинэчлэн тооцож байна. Үүнээс хойш цаашид сагсыг гурван жил тутамд шинэчлэн тооцохоор боллоо.

    10-1.JPG

    Хэрэглээний үнийн индексийн сагсанд өмнө нь 370 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээг авч үздэг байсан бол шинэчлэгдсэн сагсаар улсын хэмжээнд 410, Улаанбаатар хотод 404 болж нэмэгджээ.

    ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал

    Хэрэглээний үнийн индексийн өмнөх тооцоололд 12 бүлгийн бараа, үйлчилгээг  авч үздэг байсан бол шинэчлэгдсэн сагсанд даатгал санхүүгийн үйлчилгээний бүлгийг нэмж оруулсан байна.

    Дэд бүлгүүдийн тоо нэгээр нэмэгдэж 13 болсонтой холбоотойгоор индексэд нөлөөлж буй хувийн жин өөрчлөгдсөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    10-3.JPG

    Тухайлбал: хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 26.1 нэгж хувийн жин эзэлдэг байсан бол одоо 25.1 хувь болж буурчээ. Мөн  согтууруулах ундаа усны бүлгийн жин 4.4 хувь эзэлдэг байсан ч 1.2 хувь болж буурсан байна. Мөн импортын бараа нийт инфляцад 55 хувийн нөлөөтэй байсан бол шинэчлэгдсэн тооцооллоор 55.5 хувь болж байгаа аж. 

    ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал

    Cэтгэгдэл бичих