logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Технологийн салбар 2002 оноос хойших хамгийн огцом уналттай XII сараа үдэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 26 14:40
    98
    “Nasdaq 100” индекс 2.5 хувиар унаад байна

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт багассантай зэрэгцээд технологийн салбарын томоохон компаниудын хувьцааны ханш 20 жилийн өмнө “Dotcom” хөөс хагарснаас хойших хамгийн огцом уналттай 12 дугаар сараа үдэх гэж байна.

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо түүхэн доод түвшиндээ ойр хэвээр байснаар АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо чангатгах магадлал нэмэгдэж, “Nasdaq 100” индекс дахин 2.5 хувиар унасан юм.

    Мөн сүүлийн байдлаар “Micron Technologies” компанийн тайлангийн үзүүлэлт сул гараад байна. Харин салбарын жишиг болсон “Apple”, “Microsoft” зэрэг компаниудын хувьцааны ханш 12 дугаар сард 8.93 хувиар унаж, 11 дүгээр сарын өсөлтөө алджээ. 11 дүгээр сарын мэдээллээр инфляц саарч, зах зээлд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөхөө эрт зогсоох магадлал нэмэгдэж байна гэж үзэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих