logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Холбооны хориг боловсруулах үйлдвэрүүдэд нөлөөлбөл ОХУ түүхий газрын тосны экспортоо нэмэгдүүлж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 26 13:50
    311
    Европын Холбооноос ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний импортод тавьсан хориг II/05-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ

    Европын Холбооноос ОХУ-ын түлшний импортод тавьсан хориг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадалд нөлөөлсөн тохиолдолд тус улс түүхий газрын тосны экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авч магадгүйг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак “ТASS” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

    “Хэрэв газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтад асуудал гарвал боловсруулах үйлдвэрлэлийн тодорхой хувийг газрын тосны экспортын хэмжээг нэмэх замаар нөхөх боломжтой” хэмээн тэрбээр онцолсон байна. Хэдий тийм боловч Европын Холбооны хориг ОХУ-ын газрын тосны боловсруулалтад огтхон ч нөлөөлөхгүй байх боломж байгааг мөн дурдлаа.

    Ирэх оны хоёрдугаар сарын тавнаас Европын Холбооноос ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний импортод тавьсан хориг хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын эхээр ОХУ-ын түүхий газрын тосны импортод тавьсан хоригтой хамт хэрэгжих аж.

    Ирэх онд ОХУ багадаа 490-500 сая тонн газрын тос олборлох тооцоотой байгааг Александр Новак өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өдөрт 9.84-10.04 сая тонн баррель газрын тос олборлох аж. Харин энэ онд тус улсын олборлосон нийт хэмжээ 535 сая тонн болох төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих