
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“ERNIE Bot" хэмээх системийг “Citigroup” тэргүүтэй компаниуд туршиж, анхан шатны зөвшөөрлийг өгсний дараа “Baidu”-ийн хувьцааны ханш огцом өсөж уналтаа нөхлөө.
Пүрэв гарагт чатботын танилцуулгын арга хэмжээг шууд биш, бичлэгээр олон нийтэд хүргэсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд хүрээгүй. Үүний улмаас тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн биржид 6.4 хувийн уналттай хаагдаж, зах зээлийн үнэлгээ нь гурван тэрбум ам.доллароор буураад байсан юм.
Баасан гарагийн арилжаагаар “Baidu”-ийн хувьцааны ханш 14 хүртэлх хувиар өссөн нь өдрийн дүнгээр сүүлийн нэг сарын хамгийн огцом өсөлт болсон байна.
"ERNIE Bot" нь хэдий төгс биш ч нарийн төвөгтэй, хэцүү асуултуудын дийлэнхэд нь хариулж чадсан, мөн зогсолтгүй суралцаж, сайжрах чадвартайг туршилт хийсэн шинжээчид онцолж байгаа юм.
“Baidu”-ийн Гүйцэтгэх захирал Робин Ли
Үүнээс гадна “OpenAI” компанид 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулаад буй “Microsoft” компани “ChatGPT”-ийн хэрэглүүрийг “Office”-ийн программууддаа суулгахаар болсон байна.
Шинэ “GPT-4” платформ дээр суурилсан “Copilot” хэрэглүүрийг “Excel”, “Power Point”, “Word” зэрэг программуудад нэвтрүүлэхээр болжээ.
“Microsoft”-ийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла