logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Соёлын салбарт эрчим хүчний салбараас илүү төсөв хуваарилдаг жишиг ирэх онд ч үргэлжлэх нь…
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 11 11:35
    396

    Зургийг: Nelson Ching/Bloomberg

    Эрчим хүчний сайдын багцад нийт 359.7 тэрбум төгрөг тусгаад байгаа бол Соёлын сайдын багцын нийт дүн 402.4 тэрбум төгрөг байна

    Төсөлд тусгаснаар өмнөх жилээсээ таван их наяд төгрөгөөр тэлэхээр байгаа 2024 оны төсвийг аваад үзвэл халамжийн зарцуулалтаас гадна яамдад хуваарилсан санхүүжилт анхаарал татаж байна.

    Харьцуулалт

    Ирэх оны төсвийн төслөөс үзвэл Эрчим хүчний сайдын багцад нийт 359.7 тэрбум төгрөг тусгасан байгаа бол Соёлын сайдын багцын нийт дүн 402.4 тэрбум төгрөг байгаа юм. Ялангуяа  Соёлын сайдад хуваарилсан урсгал зардлын хэмжээ 247.5 тэрбум төгрөг байгаа нь Эрчим хүчний сайдынхаас 108 тэрбум төгрөгөөр давж байна.

    unnamed (31).jpg

    БСШУЯ-наас Соёлын яамыг салгаснаас хойш төсвийн жил бүр тус яаманд Эрчим хүчний яамныхаас багадаа 30 хувиар илүү төсөв хуваарилж байсныг он оны Төсвийн тухай хуулиудаас харж болохоор байна. 

    Соёлын төвүүд юу хийдэг вэ?

    Төсвийн сахилга батыг хангах гол хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулалт бичигддэг. Төсөв эн тэргүүнд агуулгын хувьд зөв байснаар хэрэгжилтийг нь хожим хянахад хялбар болохыг эдийн засагчид хэлсээр байна. Тухайлбал: Монгол Улс эмч, сувилагч, багш нарын хомсдолд орчихсон байтал харьяа яамдад хуваарилсан багцыг барилга барихад л зарцуулж байгааг эдийн засагч Б.Түвшинтулга шүүмжилж байв.

    Ирэх оны хувьд улсын хэмжээний соёл урлагийн томоохон байгууллагууд, 18 аймгийн музей, театр, 365 сумын соёлын төвүүдийн урсгал зардалд ихээхэн хөрөнгө зарцуулахаар байгаа аж. “Сүүлийн жилүүдэд сумдын хуучин Соёлын төвийг буулгаж, томоохон талбай бүхий шинэ соёлын төвүүд барьж ирсэн нь төсвийн урсгал зардлыг өсгөжээ” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн юм.

    Арилдаггүй асуудлууд

    Алдагдалтай ажиллагаа, хэт бага тариф, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг асуудлууд ужгирсан эрчим хүчний салбар энэ онд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг Эрчим хүчний яам мэдээлсэн юм. Гүйцэтгэж чадаагүй засварын ажил, хөрөнгө оруулалт, бэлтгэн нийлүүлэгчдэд төлөгдөөгүй өр төлбөр, салбарт ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал сорилт дагуулсан хэвээр үлдэж, эрчим хүчний компаниуд зургаа дахь жилдээ дараалан алдагдалтай ажиллахад голлон нөлөөлөх нь.

    unnamed (32).jpg

    Улсын хэмжээнд жил бүр 100 МВт буюу 10 аймгийнхтай тэнцэх хэмжээний эрчим хүчний хэрэглээ механикаар нэмэгдэж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газраас онцолж байлаа. Хэрэглээ нэгэнт нөөцөөсөө давсан учир энэ өвөл хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүйг Эрчим хүчний яам хүлээн зөвшөөрч буй.

    Эрчим хүчний аюулгүй, бие даасан байдалд нэн чухал төслүүд хүлээлт үүсгэж, салбарын тогтвортой хөгжлийг хангах хөшүүрэг болох орлого, үнэ тарифын асуудал хурцаар яригдаж буй ч төсвийн хуваарилалт үүнийг дэмжиж буй эсэх нь эргэлзээтэйг дээрх бүхэн харуулж байна.

    Cэтгэгдэл бичих