logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Дижитал энтрепренершип” индексээр Монгол Улс “Хамгийн сул” ангилалд багтав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 17 16:45
    34
    "Дижитал интерпренершип" индексээр Монгол Улс 113 улсаас 86 дугаарт бичигдлээ

    Азийн Хөгжлийн банк "Дижитал эриний энтрепренершип" судалгаагаараа дэлхийн дижитал энтрепренершип системийн индексийг санаачлан 2021 оны байдлаар танилцууллаа.

    Энэхүү индексээр Монгол  Улс дэлхийн 113 улсаас 86 дугаарт бичигдсэн байна. Монгол Улс 100 онооноос 17.2 оноо авснаар хамгийн муу ангилалд багтжээ.

    Индексийг тооцоолохдоо ерөнхий гурван аргачлал ашигласан байна. Үүнээс энтрепренершипийн хөгжлийн үечлэлээр ангилсан ангиллыг харвал Монгол Улс стартап систем буюу дунд үед хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин бизнесээ босгох, бизнесээ тэлэх шатны хувьд харьцангуй сул байсан байна. Ерөнхийдөө Шри Ланк, Киргиз зэрэг Азийн улсуудтай төстэй үнэлгээтэй байгаа аж.

    Индексийн үзүүлэлт нь инновацыг дэмжиж ажлын байр бүтээдэг энтрепренерүүдийг нэмэгдүүлэх орчны үнэлгээг ерөнхийд нь илтгэж байна.

    Тухайлбал: COVID-19 цар тахлын үед зоогийн газрын эзэд харилцаа холбоотой технологи ашигласнаар цахимаар захиалгаа авч бизнесээ хадгалж үлдэж байсан юм.

    Энэхүү индексийг Сингапур тэргүүлсэн бол АНУ, Швед, Дани, Швейцар зэрэг улс удаалж байна.

    Cэтгэгдэл бичих