logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Huawei” дэвшилтэт чип үйлдвэрлэх чадвартай программ хангамж хөгжүүлснээ зарлав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 28 16:00
    239

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    "14 нанометрийн дэвшилтэт чип хийх зориулалт бүхий дотоодын хэрэгсэл бүтээх зорилтоо үндсэндээ биелүүлсэн" гэж “Huawei Technologies” мэдээллээ

    “Huawei Technologies” компани 14 нанометрийн дэвшилтэт чип бүтээх чадвартай программ хангамж хөгжүүлснээр БНХАУ-ын компаниудад АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийж, Америкийн технологийг орлуулахад дэм үзүүлжээ.

    Хэдийгээр 14 нанометрийн чип нь худалдаанд гарсан хамгийн сүүлийн үеийн технологиос ойролцоогоор дөрвөн үеэр хоцорч буй ч БНХАУ-д энэ төрөлдөө хоёрдугаарт орох дэвшилтэт технологи болж байна.

    Тус компанийн хөгжүүлэлтийн багууд дотоодын түншүүдтэй хамтран тус чипийг бүтээхэд шаардлагатай хэрэгслийг бий болгохоор ажиллаж байгааг “Huawei Technologies”-ийн ТУЗ-ийн дарга Эрик Шу онцолжээ. 

    АНУ-ын хоригт багтсан программ хангамж, хиймэл оюун ухаант чип зэрэг эд ангиудыг орлох бүтээгдэхүүнийг хангахаар эрчимтэй ажиллаж буй БНХАУ-ын технологийн нийлүүлэгчдийн нэг нь “Huawei Technologies” юм. 

    Чипийн программ хангамж хөгжүүлэгч БНХАУ-ын “Empyrean Technology” дотоодын томоохон чип үйлдвэрлэгчидтэй худалдааны нягт харилцаа холбоо тогтоосноо мэдэгдсэний дараа даваа гарагт хувьцааны ханш нь  Шанхайн Хөрөнгийн биржид долоон хувиар өсжээ.

    Хоёрдугаар сарын 28-нд болсон тус компанийн арга хэмжээний үеэр Эрик Шу хэлэхдээ "Бид 14 нанометрийн  дэвшилтэт чип хийх зориулалт бүхий дотоодын хэрэгсэл бүтээх зорилтоо үндсэндээ биелүүлсэн” гэсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус компани гадаадын бүтээгдэхүүнийг орлох 78 хэрэгсэл бүтээгээд байгааг тэрбээр мөн дурдсан байна. 

    Cэтгэгдэл бичих