logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Silver Elephant Mining” Канад дахь титаны төслөө “Cachee Gold Mines”-д худалдлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 14 15:50
    231

    Зургийг: silverelef.com

    "Cachee Gold Mines” компани үйлдвэрлэлээ хийж, борлуулалтаа эхэлбэл ашгийн 0.5 хувийн рояалти “Silver Elephant Mining”-д төлнө

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани бизнесийн гол биш хэсэг болох Канадын Онтарио дахь титаны төслөө “Cachee Gold Mines” компанид худалдаж байгаагаа мэдэгдлээ.

    “Silver Elephant Mining”-д нийт 1.29 сая ам.долларын төлбөр төлж байгаа бөгөөд 231 мянган ам.долларыг бэлнээр, 13.28 сая нэгж энгийн хувьцааг тус бүрийг нь 0.08 ам.доллароор үнэлэн олгохоор болжээ.

    Мөн нэмэлтээр “Cachee Gold Mines” компани үйлдвэрлэлээ хийж, борлуулалтаа эхэлбэл ашгийн 0.5 хувийн рояалти “Silver Elephant Mining”-д төлөхөөр болжээ. Рояалти эрхийг “Cachee Gold Mines” буцаан 500 мянган ам.доллароор худалдан авч магадгүй байгаа аж. Худалдан авах хэлцэлтэй холбоотойгоор “Cachee Gold Mines” нийт хувьцааныхаа 19.99 хувийг “Silver Elephant”-д шилжүүлсэн байна.

    Энэхүү төсөл нь Онтариогийн хойд хэсэгт байрлалтай, ванади, төмөр, титаны төсөл юм.

    “Silver Elephant Mining”-ийн хувьд Монголд “Улаан Овоо” нүүрсний уурхайд олборлолт хийдгээс гадна АНУ, Боливи зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байна.

    Cэтгэгдэл бичих