logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Shell”-ийн цэвэр ашиг $6.22 тэрбум болж, 23 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 03 14:25
    230

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Shell: Ирэх гурван сарын хугацаанд 3.5 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авна

    Лондонд төвтэй газрын тос, байгалийн хийн “Shell” компанийн III улирлын цэвэр ашиг 6.22 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 23 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    SHELL.jpg

    Эрчим хүчний үнэ өссөн, байгалийн хийн арилжаа эрчимтэй явагдсан  зэрэг нь ашгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

    “Shell” компани ирэх гурван сарын хугацаанд 3.5 тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдаж авна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ нь өмнөх худалдан авалтаас гурван тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн аж.

    Ингэснээр тус компанийн хувьцааны ханш Лондоны хөрөнгийн захын арилжаагаар 2.2 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих