logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Bitcoin”-ийн ханш өссөн ч хөрвөх чадвар нь 10 сарын доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 28 16:20
    178

    Зургийг: Al Drago/Bloomberg

    Хөрвөх чадварын уналт нь крипто худалдаж авдаг, зардаг компаниуд ам.долларын төлбөрийн системд нэвтрэх боломжгүй болсонтой холбоотой

    АНУ болон Европын хэд хэдэн томоохон банк уналтад орсон нь зах зээлд тогтворгүй байдал бий болгоод байна. “Bitcoin”-ийн ханш он гарсаар хоёр оронтой тоогоор өсөөд байгаа ч крипто зах зээл дэх хөрвөх чадвар сул хэвээр байгаа юм. 

    Криптовалютыг авах, зарахад хэр амар байгааг харуулдаг хэмжүүр болох хөрвөх чадвар сүүлийн 10 сарын доод хэмжээнд хүртэл буурсныг “Kaiko”-ийн шинжээч Конор Райдер хоёр хувийн коридор бүхий авах-зарах үнийг нэгтгэн анализ хийсний үр дүнд тооцоолсон байна.

    Хөрвөх чадварын энэхүү уналт нь крипто худалдаж авдаг, зардаг компаниуд ам.долларын төлбөрийн системд нэвтрэх боломжгүй болсонтой холбоотой аж.

    "АНУ-ын биржүүдийн хөрвөх чадвар, ялангуяа ам.долларын хослолууд банкны салбарын хямралын болгоомжлолоос хамгийн их хохирол амссан" хэмээн Конор Райдер онцолсон байна.

    Криптовалютын салбартай гүнзгий холбоотой байсан “Silvergate Capital” болон “Signature Bank” уналтад орж,  хувьцааны ажиглагчид цаашдын уналт болон учирч болох эрсдэлээс сэрэмжлэх болсонтой  холбоотойгоор “Bitcoin”-ийн хөрвөх чадвар буурчээ.

    Виртуал хөрөнгийн олон компаниуд дээрх банкнуудын харилцагч байсны зэрэгцээ биржүүд шуурхай гүйлгээ хийхдээ тэдний үйлчилгээг ашигладаг байсан юм.

    "АНУ-д нөхцөл байдал тодорхой болтол “Bitcoin” богино хугацаанд илүү тогтворгүй байдалд орох магадлалтай ба энэ нь бид зах зээлд шаардлагатай хөрвөх чадварыг олох хүртэл үргэлжлэх төлөвтэй" хэмээн Конор Райдер нэмж дурджээ.

    Cэтгэгдэл бичих