logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Silver Institute: Сүүлийн жилүүдэд тохиогоогүй мөнгөний хомсдол бий болох эрсдэл үүссэн
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 21 11:00
    381
    2021 онд мөнгөний зах зээлд 48 сая унцын хомсдол үүсэж байсан бол энэ оны эцсээр дээрх үзүүлэлт 194 сая унц хүрнэ гэж “Silver Institute” тооцоолжээ

    Дэлхий дахинд мөнгөний эрэлт энэ оны эцсээр 16 хувиар өсөж, 1.21 тэрбум унц хүрснээр сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй мөнгөний хомсдол үүсэх эрсдэл бий болно гэж “Silver Institute” мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр үнэт эдлэл, мөнгөн эдлэл, мөнгөн гулдмай болон мөнгөн зоосны үйлдвэрлэл энэ оны эцсээр өмнө байгаагүй өндөр түвшинд хүрнэ гэжээ. 

    Үүнээс гадна цахилгаан автомашины тоо нэмэгдэхийн хэрээр автомашин үйлдвэрлэлд ашиглаж байгаа мөнгөний хэмжээ даган өсөж байгаа юм. Хэдий тийм боловч одоогоор нийт мөнгөний эрэлтийн таван хувийг тус салбар эзэлж байна. Харин нарны хавтангийн салбар эрэлтийн 10 орчим хувийг эзэлдэг аж.

    2022 онд БНЭУ-ын зах зээл дэх мөнгөний эрэлт бараг хоёр дахин өсжээ. Тус улсын хувьд 2020, 2021 онд буураад байсан мөнгөний нөөцөө энэ онд үнэ буурах үеэр эрчимтэй зузаатгасан байна. 

    2021 онд мөнгөний зах зээлд 48 сая унцын хомсдол үүсэж байсан бол энэ оны эцсээр дээрх үзүүлэлт 194 сая унц хүрнэ гэж “Silver Institute” тооцоолжээ.  

    "Эрэлт ирэх оноос буурах хандлагатай байна. БНЭУ-ын зах зээл дэх эрэлт 2023 онд үргэлжлэх хэдий ч тодорхой хэмжээнд хүрээд буурах болно. Ирэх онд эрэлт өндөр байх ч гэсэн энэ оны хэмжээнд хүрэхгүй" хэмээн “Metals Focus” судалгааны байгууллагын Зөвлөх Филип Ньюман дурджээ. Лондон болон Нью-Йоркийн Эрдэнэсийн санд байгаа мөнгөний нөөц энэ онд 370 сая унцаар буюу 25 хувиар буураад байгаа аж. Гэхдээ мөнгөний нөөц санаа зовох түвшинд хараахан хүрч буураагүй гэдгийг Филип  Ньюман онцолж байна. 

    АНУ-ын бондын өгөөж нэмэгдэж, ам.долларын ханш чангарсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид мөнгө зарах нь нэмэгдсэнээр энэхүү металлын ханш энэ онд 10 хувиар буурч, унц нь 21 ам.доллар болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих