logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Инвескор ББСБ” ХК: Оны I хагаст цэвэр ашиг 19 хувиар өсөж, 18 тэрбум төгрөг хүрсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 14 15:15
    407

    Зургийг: С.Батсайхан

    “Инвескор ББСБ” ХК 2023 оны эцсээр зээлийн багцаа 437 тэрбум төгрөг болгож, жилд 55 хувиар өсгөнө

    “Инвескор ББСБ” ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар өсөж, 18 тэрбум төгрөг хүрснийг тус компани мэдээллээ. Харин орлого нь 41 хувиар өсөж, 58 тэрбум төгрөг болсон байна.

    Монгол Улсад 14, Киргиз улсад дөрвөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй “Инвескор ББСБ” ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар өсөж, 417 тэрбум төгрөг болоод байгаа аж. Үүнд зээлийн багц 40 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Цаашид жилийн эцсээр зээлийн багцаа 437 тэрбум төгрөг хүргэж, 2022 оны жилийн эцсээс 55 хувиар өсгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

    15-4.JPG

    Зах зээлийнхээ 11.6 хувийг бүрдүүлж, эзлэх хэмжээгээрээ тэргүүлж буй тус компани 2023 оны эхний хагаст санхүүжилт татахад анхаарч байсан юм. Тухайлбал: ЕСБХБ-наас таван сая ам.доллартой тэнцэх төгрөгийн урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээ байгуулж, тал санхүүжилтээ хүлээн аваад байгаа аж. Мөн “Инвескор бонд 2.0” хөтөлбөрөөр оны эхний хагаст 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна.

    Харин Азийн Хөгжлийн банкнаас жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн багцаа санхүүжүүлэхээр 10 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт татжээ. Үүний 30 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлд зарцуулахаар байна.

    Нийт зээлийн багц нь 353 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн бол харилцагчийн тоо нь 69 хувиар өсөж, 197 мянга хүрчээ.

    Зээлийн багцын чанарын хувьд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2022 онд 2.7 хувь байснаас 2.4 болж буурсан байна. Харин нийт чанаргүй зээлийн хэмжээ нь  4.3 хувь байснаас 4.5 хувь болжээ.

    Cэтгэгдэл бичих