logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны шимтгэлийг 0.1 хувь байхаар Түр журамд тусгаад байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 14 11:50
    453
    “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 86 сая тонн нүүрс борлуулж, 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ

    Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдах хүртэл Төрийн өмчийн компаниудын олборлож буй нүүрсийг биржээр арилжаалж байх Түр журам баталж байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээллээ. Түр журамд биржийн арилжааны шимтгэлийн хувь 0.1 хувь байхаар заажээ. 

    Үүнээс өмнө 2021 онд бирж байгуулах талаар “Эрдэнэс Монгол” компани тооцоолол хийхдээ арилжааны шимтгэлийг 0.05 хувиар авахад татварын дараах цэвэр ашиг 14.7 тэрбум төгрөг байх тооцоо гарч байсан аж.  

    Онцгой дэглэм тогтоосон “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан бусад уул уурхайн компаниудын экспортод гаргах нүүрсийг Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар болсон юм.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд л гэхэд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86 сая тонн нүүрс борлуулж, 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон аж. Зөвхөн 11 дүгээр сард нийт 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонныг Гашуунсухайт боомтоор экспортолсон тооцоо байна.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нууцын зэрэглэлээс гаргасан долоон гэрээний тав нь "off take" гэрээ байгаа юм. Үүнээс үүдэн “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн олох боломжтой байсан 63.5 сая ам.доллар буюу 187.5 тэрбум төгрөгийн ашгийг бусдад өгсөн гэж ойлгож болно” гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих