logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уналтаас зайлсхийхийн тулд Холбооны Нөөцийн банк "хүлээлгийн горим"-д шилжив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 14 11:45
    263

    Зургийг: Al Drago/Bloomberg

    АНУ-ын Төв банкны Мөнгөний бодлогын хороо ирэх сард бодлогын хүүгээ хэвээр үлдээх дохио өгөөд байна

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх оны зургаадугаар сараас бодлогын хүүгээ улирал тутам 25 суурь нэгжээр бууруулж эхэлнэ гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид таамаглажээ. Тодруулбал: инфляц зорилтот түвшинд ойртох үед бодлогын хүүг хатуугаас хэвийн түвшинд аваачих шаардлага гарна гэж үзэж байгаа аж.

    АНУ-ын Төв банкны Мөнгөний бодлогын хороо ирэх сард бодлогын хүүгээ хэвээр үлдээж, 11 дүгээр сарын хурлаараа суурь инфляцын трендийг харгалзан эцсийн удаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх дохио өгөөд байгаа юм.

    "Дан ганц хэвийн түвшинд аваачих нь бодлогын хүүг бууруулах яаралтай сэдэл болохгүй. Тиймээс Төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгалах эрсдэл өндөр гэж харж байна. Бидний зүгээс улирал тутам 25 суурь нэгжээр бууруулна гэж үзэж байгаа ч хэр хурдацтай байх эсэх нь тодорхойгүй. Эцэст нь бодлогын хүү 3-3.25 хувийн түвшинд тогтворжино гэж тооцоололтой байна" хэмээн Ян Хациус, Дэвид Мерикл тэргүүтэй ““Goldman Sachs”-ийн шинжээчид бичсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногийн тайланд АНУ-ын инфляц 3.2 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөллөөс бага дүн болсны сацуу хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц 4.7 хувьтай байсан юм. Үүний зэрэгцээ АНУ эдийн засгийн уналтаас зайлсхийнэ гэж тооцоолж буй эдийн засагчид, тэр дундаа Холбооны Нөөцийн банкны өөрийн эдийн засагчдын тоо нэмэгдэж буй ч 2024 он гараад багагүй хугацаа өнгөрсний дараа энэ тооцоолол баттай болохоор байна.

    "АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хувьд АНУ-ын эдийн засаг тэлж, инфляц хоёр хувийн зорилтод хүрэх зураглалаар явах тооцоотой ч энэ даалгавар нэлээд сорилттой байх"-ыг тус банкны тэргүүн Жером Пауэлл онцолж байв. Нэг талдаа үнийн дарамтын эсрэг хангалттай шийдэмгий хөдлөхгүй байснаар инфляц дахин эрчимжиж, улам хатуу арга хэмжээ авах үр дүнд хүргэх магадлалтай. Нөгөө талаас сүүлийн 40 жилийн хамгийн эрчимтэй чангаруулах бодлогын үр дүн сул байх нь эдийн засгийг уналт руу түлхэх эрсдэл бий аж.

    "Харамсалтай нь энэ бүгдийн эцсийн дүр зураг хамгийн багадаа хоёр улирлын турш тодорхой болохгүй гэж бодож байна. Хэдий тийм боловч инфляц саарсан нь Төв банканд одоохондоо амсхийх хугацаа өгсөн. Уналтаас зөөлөн газардах арга замыг баталгаатай болгоход хол хэвээр байгааг Төв банк зах зээлээс түрүүлээд ойлгосон бололтой байна" гэж "Barclays Capital"-ийн Ахлах эдийн засагч Жонатан Миллар онцолж байна.

    Cэтгэгдэл бичих